Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

"Хатантуул" хамтлаг дэлхийн аваргын тэмцээнд урьдын амжилтаа ахиуллаа.

2012 оны 11 сарын 24-д Герман улсын Людвигсбург хотод цэнгээнт бүжгийн стандартын бүжгийн дэлхийн аварга шалгаруулах формэйшн тэмцээн болж манай улсаас эх орноо төлөөлөн "Хатантуул", "Улаан сарнай" хамтлагууд оролцлоо.

Манай улсаас уг тэмцээнд 3 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ удаад 2 хамтлаг оролцож байгаагаараа онцлог юм. Энэ жил эх орноо төлөөлөн оролцож байгаа хамтлагуудын хувьд хоёулаа өмнөх жилүүдийн дэлхийн аваргад нэг нэг удаа оролцож байсан аргагүй л Монгол улсын маань формэйшн хамтлагуудын шилдэг нь болсон туршлагатай хамтлагууд юм.

СЭЗДС-ийн "Улаан сарнай" хамтлагийн тухайд 2011 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцож хагас финалд шалгарч 10 дугаар байранд орсон амжилттайгаар эх орондоо ирж байсан юм.

Харин МУ-ын ХААИС-ийн "Хатантуул" хамтлаг нь 2010 оны Орос улсын Москва хотод болсон дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаагаа амжилттай оролцож байсан бол энэ жилийн тэмцээндээ өмнөх 2010 оны амжилтаа ахиулан хагас финалд шалгарч 8-р байранд орсон амжилт үзүүлжээ. 

Тэмцээний дүнгээс цухас танилцуулахад 1-р байранд Braunshweig (Герман), 2-р байранд Ludwisburg (Герман), 3-р байранд Вера (ОХУ) хамтлагууд тус тус байр эзэлсэн байна. 

Амжилтаа ахиулан эх орныхоо нэрийг гаргаад ирсэн "Хатантуул" хамтлагийнхандаа чин сэтгэлийн халуун баяр хүргэхийн ялдамд цаашид илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе. "Улаан сарнай" хамтлагийнхандаа ч мөн адил эх орноо төлөөлөн амжилттай оролцож дараа дараагийн тэмцээндээ асар их туршлага хуримтлуулан ирсэнд нь баяр хүргэж цаашдын амжилтын үүд хаалга нь нээлттэй байг хэмээн ерөөе. 

Б.Үзмээ

Үзсэн: 5240  |   0   6 1
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!